Aлсын хараа tунхаглал

Хүн нэг бүрийн
инээмсэглэл цацарсан
ирээдүйн амьдралыг
бид бүтээнэ

AEON группын тунхаглалд тусгасан эрмэлзэл

Өөрчлөшгүй зүйл бол “Үйлчлүүлэгч”-ийг эхлэх цэг “Амьдрал ахуй”-г үйл ажиллагааны орон зай хэмээн Хэрэглэгч болох үйлчлүүлэгчдэд элбэг дэлбэг, аз жаргалыг бий болгох явдал юм.

Өөрчлөх зүйл бол Олон төрлийн “Хувь хүмүүс”-ийн зүрх сэтгэлийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр эзэмдэх. Зөвхөн хувьсч өөрчлөгдөх ирээдүйд нийцүүлэх бус Ирээдүйн амьдралыг “бүтээх” явдал юм.

Түүнчлэн бид үйлчлүүлэгч болон биднээс төрөх “Инээмсэглэл”-ийг өнгө өнгийн цэцэгстэй зүйрлэн “Инээмсэглэл цэцэглэх” хэмээн нэрийдлээ.

Энэ бол Бидний AEON ба MIRAI* нарын түүх билээ.

Энэ бол Бидний AEON ба MIRAI* нарын түүх билээ.

*MIRAI гэдэг нь Япон хэлээр "ирээдүй" гэсэн утгатай.

*MIRAI гэдэг нь Япон
хэлээр "ирээдүй" гэсэн утгатай.

(Бид хаашаа тэмүүлэх бэ?)
Ийм асуулт AEON-ы зүрх сэтгэлд зурсхийн орж ирлээ.
Анзааран хартал, дэргэд MIRAI байх аж.

(Бид хаашаа тэмүүлэх бэ?)
Ийм асуулт AEON-ы зүрх сэтгэлд зурсхийн орж ирлээ.
Анзааран хартал, дэргэд MIRAI байх аж.

Хэтийн ирээдүйд
амьдрал, нийгэм маань
хэрхэн хувьсан
өөрчлөгдөх бол.

Тогтсон ирээдүй гэх зүйл огтоос байхгүй хэмээн

MIRAI инээмсэглэн хариуллаа.

Өнөөгийн ертөнцөөс бага зэрэг ирээдүйг урьдчилан таамаглах Боломжтой боловч

Жишээлбэл Техник технологи хүнийг илүү эрх чөлөөтэй болгож чадах уу?
Гэвч үүнээс болж хүнд байдалд орох нэгэн ч байх болов уу?

Хүрээлэн буй орчны асуудал улам ноцтой болж,
улмаар бүх дэлхий нэгэн зорилгын доор нэгдэж ч магадгүй.

Гэхдээ ирээдүй хэрхэхийг бүрэн ойлгохгүй байгаадаа биш билээ.

“Ийм амьдралын хэв маяг,
нийгмийг бий болгохыг хүсч байна” гэх эрмэлзэл нь ирээдүйн нэгэн хэсэг болон өрнөх болно.

MIRAI алс холруу заан өгүүлэв.

Алив, толгойгоо дээш өргөөд хардаа. Урьдчилан таамаглаж болох цаг хугацаа бус алсын ирээдүйд Ямар дүр зураг харагдана вэ?

Юуч харагдахгүй юм.
Зүгээр л хоосон ертөнц байна.

За тэгвэл, төсөөлөөд үз дээ.
Өөрсдийнхөө хармаар буй төсөөллийг
Сэтгэлдээ зураад үзээрэй.

AEON дахин нэг удаа алс ирээдүйг ширтэн харлаа.
Цав цагаан зотон даавууг ширтэх мэт

…Аа

Инээмсэглэл! Инээмсэглэл
харагдаж байна шүү дээ!

Бусдын харж байгаагүй
тийм сайхан царай төрх байна.

Хязгаар нь үл үзэгдэх
цэцэгсийн мандал мэт

Хардаа, үйлчлүүлэгч төдийгүй бид ч
хамтдаа инээж байна!

Хардаа, үйлчлүүлэгч
төдийгүй бид ч хамтдаа
инээж байна!

Таамаглах боломжгүй гэлээ ч төсөөлж болно.
Төсөөлөх нь бүтээж чадна гэсэн үг.

Тийм байна, харагдаж байна.
Бидний хүсэн мөрөөдөх үзэмж.

Нүдэндээ гал цогтойгоор AEON хариулав.

Хүн нэг бүрийн
инээмсэглэл цацарсан
ирээдүйн амьдралыг
бид бүтээнэ

Сэтгэл зүрх
тэрхүү олон төрлийн
инээмсэглэлээр дүүрэх цагт
чадна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэл зүрх тэрхүү олон төрлийн инээмсэглэлээр дүүрэх цагт чадна гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм зорилго болон бүтэц

Эрхэм зорилго болон бүтэц

Алсын хараа бол ирээдүйг замчлах чиглүүлэгч

Түүх нь бидний зорьж буй ирээдүйд хүрэх гарааны шугам Та ямар дүр төрхийг төсөөлөн бодсон бэ? Одоо танилцуулах “AEON группын ирээдүйн алсын хараа” нь “AEON -ы үндсэн зарчим” -д тулгуурлаж Группын компаниуд болон AEON-оор овоглох бүх хүмүүсийн сэтгэл зүрх, зориг эрмэлзлийг агуулж Ирээдүйг бүтээхийн төлөөх замын чиглүүлэгч билээ.

Энэхүү алсын хараа нь “AEON группын бүтээхийг зорьж буй ирээдүй” болоод түүнийг цогцлоох “AEON группын оршихуйн дүр төрх”, AEON-оор овоглох хүмүүст нийтлэг орших “Эрхэмлэх хандлага болон тангараг” нь гурван хэсгээс бүрдэнэ.

Түүнчлэн энэхүү алсын харааг ганц үгээр илэрхийлсэн нь “Aлсын хараа tунхаглал” билээ.

Aлсын хараа tунхаглал

Хүн нэг бүрийн
инээмсэглэл цацарсан
ирээдүйн амьдралыг
бид бүтээнэ

AEON группын бүтээхийг зорьж буй ирээдүй

Үйлчлүүлэгчид нь “Илүү гэгээлэг нийгэм” болоод “Өөрт тохирсон аз жаргал”-ыг бодитоор мэдэрч “Сэтгэл дүүрэн амьдарч, эргэн тойронд нь аз жаргал бялхах” ирээдүй

AEON группын оршихуйн
дүр төрх

Амьдралын хэв маягийг хамтдаа бүтээх үйл ажиллагааг удирдан залж хүн бүр, бүхэл нийгмийг илүү аз жаргал, элбэг хангалуун болгох групп

Эрхэмлэх хандлага болон тангараг

~Гурван эрхэмлэх зүйл~
“Төсөөлөлдөө тулгуурлаж, санаачлагатайгаар үйлдэх” “Байнга суралцан шинэ үнэ цэнийг бий болгох” “Бусадтай холбоо тогтоон, өсч дэвжин, хамтдаа бүтээх”
~Нэгэн тангараг~
“Үнэнч шударга байхаас няцахгүй байх”

AEON группын бүтээхийг зорьж буй ирээдүй

AEON группын бүтээхийг зорьж буй ирээдүй

Үйлчлүүлэгчид нь “Илүү гэгээлэг нийгэм” болоод “Өөрт тохирсон аз жаргал”-ыг бодитоор мэдэрч “Сэтгэл дүүрэн амьдарч, эргэн тойронд нь аз жаргал бялхах” ирээдүй

Үйлчлүүлэгчид нь “Илүү гэгээлэг нийгэм” болоод “Өөрт тохирсон аз жаргал”-ыг бодитоор мэдэрч “Сэтгэл дүүрэн амьдарч, эргэн тойронд нь аз жаргал бялхах” ирээдүй

Хувьсан өөрчлөгдөх нь хурдасч, юмс үзэгдлийн харилцан хамаарал нэмэгдэн Ирээдүй улам бүр таамаглахад бэрх болж байна. Гайхамшигтай учрал, баяр хөөр дагуулсан нээлт байхад Нарийн төвөгтэй, ноцтой сорилтууд улам олширч байж магадгүй юм.

Техник технологийн хувьсал нь хүнд заяасан боломжийг нэмэгдүүлж байна. Үйлчлүүлэгчид өөрийн мөн чанар, нийтлэг үнэт зүйл, итгэлцэл зэрэг Зүрх сэтгэлээсээ олж авдаг аз жаргалыг илүүтэй эрэлхийлэх бизээ.

Бидний хувьд үйлчлүүлэгчийн байр суурьнаас “AEON группын бүтээхийг зорьж буй ирээдүй”-г төсөөлдөг.

Үйлчлүүлэгч нь “Илүү гэгээлэг нийгэм”-ийг биеэр мэдрэх боломжтой ирээдүй

Амьдралд шинэ тав тух, тайвшрал, сэтгэл хөдлөм үйл явдлууд нэмэгдэнэ. Нийгмийн хөгжлөөс үүдэлтэй хүрээлэн буй орчин, давхарга хоорондын ялгарал гэх мэт сөрөг бараан зүйлс үгүй болно. Тэдгээрээр дамжуулан нийгэм нь илүү гэгээлэг болсныг биеэр мэдрэх боломжтой ирээдүйг цогцлоохыг зорьж байна.

Үйлчлүүлэгч нь “Өөрт тохирсон аз жаргал”-ыг биеэр мэдрэх ирээдүй

Өөрийн чадамжийг мэдэж, түүнийгээ хөгжүүлж чадна. Өөрийн онцлогийг харуулж, давуу талаа илэрхийлж чадна. Өөрөөрөө байж чадах орон зайтай бөгөөд нийтлэг зорилго, итгэж болох нөхөдтэй байна. Эдгээрээр дамжуулан хүн бүр өөрт тохирсон аз жаргалыг биеэр мэдэрч болохуйц ирээдүйг бүтээхийг зорьж байна.

Үйлчлүүлэгч нь “Сэтгэл дүүрэн амьдарч, эргэн тойронд нь аз жаргал бялхах” ирээдүй

Нийгмийн хөгжил, хүн нэг бүрийн аз жаргал зарим үед хоорондоо зөрчилддөг. Энэхүү зохилдлогоог хангуулснаар, үйлчлүүлэгч нь сэтгэл дүүрэн амьдарч баяр баясгалантай байх юм. Тэрхүү инээмсэглэл нь хил хязгааргүйгээр бялхаж байх ирээдүйг бүтээхийг зорьж байна.

AEON группын оршихуйн дүр төрх

Амьдралын хэв маягийг хамтдаа бүтээх үйл ажиллагааг удирдан залж хүн бүр, бүхэл нийгмийг илүү аз жаргал, элбэг хангуулан болгох групп

Бид өөрсдийн үйлчлүүлэгч болон бидний алсын харааг дэмжиж буй нөхдийн хамт инээмсэглэл дүүрэн ирээдүйн амьдралын хэв маягийг цогцлоох групп байх болно.

Бид инноваци, хамтдаа бүтээх үйл явцыг удирдан залж хүн нэг бүр, нийгмийг аз жаргал, элбэг хангалуун болгон, хөгжиж дэвших групп байх болно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөгжүүлэлт хийн, түүнчлэн түлхүүр үг болох “Холбоо харилцаа холбоо”-гоор дараах үүргийг гүйцэтгэснээр урьд өмнө байгаагүй шинэ үнэ цэнийг бүтээх юм.

“Холбоо
харилцаа холбоо”

Хүн бүртэй харилцаа
холбоог гүнзгийрүүлэх

Хувь хүн болон
нийгмийг холбох

Хүмүүс хоорондын
харьцааг үүсгэх

Холбоо харилцааг
өргөжүүлэх

Дөрвөн үүргийг гүйцэтгэж, шинэ үнэ цэнийг бий болгоно. Бидний сорилт энд бий.

Хүн бүртэй харилцаа холбоог гүнзгийрүүлэх

Бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын өмнө болон дараа, үйлчлүүлэгчтэй холбогдож, харилцааг гүнзгийрүүлснээр тэдний аж байдлыг цогцоор авч үзэж, тэдний санаа сэтгэл, мэдрэмжийг ойлгоно. Үйлчлүүлэгч нь өөрийн чадамжийг мэдэх, онцлог давуу талаа гаргах гэх мэт илүү өөрөөрөө байж чадах өдрүүдийг өнгөрүүлэхийн тулд зүрх сэтгэлээрээ илэрхийлж буй үнэ цэнийг өгөх болно.

Хүмүүс хоорондын харьцааг үүсгэх

Хүн нэг бүрийн үзэл бодол, дур сонирхлыг харгалзаж, үйлчлүүлэгчдийг холбох гүүр болно. Насны зөрүү, орон зайн хол ойрыг үл харгалзан тэдний амьдралын хэв маягийг холбон өгч, нийтлэг үнэ цэнэ, харилцан итгэлцэл бүхий хүмүүсийн хамт, аз жаргал, баяр баясгаланг хуваалцах боломж, цаг хугацаа, орон зайгаар хангана.

Хувь хүн болон нийгмийг холбох

Бусадтай харилцах, хэн нэгэнд туслах зэрэг үйлчлүүлэгч сэтгэл санааны хувьд хангалуун байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүн нэг бүр болон нийгмийг холбоно. Өөрийн онцлог, чадвараа бүрэн дайчилж, нийгэмтэй хамт байж, аз жаргал, баяр баясгалангаа хуваалцаж болох боломж, нөхцлөөр хангана.

Холбоо харилцааг өргөжүүлэх

Уялдаа холбоог үйлчлүүлэгчийн “Ойр тойрон”-оос даван, “Бүс нутаг”, “Даян дэлхий”-д өргөжүүлэн, өдөр тутмын аж байдлаас, нийгмийн элбэг хангалуун байдлыг сэргээн санаж чаддаг болгоно. Түүнчлэн үйлчлүүлэгчтэй хамтдаа гэгээлэг нийгмийг цогцлоон аз жаргалаар дүүрэн амьдралыг бүтээх болно.

Эрхэмлэх хандлага болон тангараг

Эрхэмлэх хандлага болон тангараг

Тасралтгүй инноваци хөгжүүлэлтийг санаачлагч групп корпорацийн хувиар алсын харааг хэрэгжүүлэхийн тулд Бид гурван эрхэмлэх зүйл, нэг тангарагийг нийтлэг зарчим болгож инээмсэглэл цацруулсан ирээдүйн амьдралыг бүтээх болно.

Гурван эрхэмлэх зүйл

“Төсөөлөлдөө тулгуурлаж, санаачлагатайгаар үйлдэх”

Үйлчлүүлэгчийн байр суурьнаас харж, хүн бүр эрмэлзэлтэй байж, түүнийгээ илэрхийлж, үйлдэл хийх. Санаачлагатай яриа, хамтын ажиллагааны давалгааг инновацын хүч болгоно.

“Байнга суралцан шинэ үнэ цэнийг бий болгох”

Байнга суралцсанаар өөрийн боломжийг нэмэгдүүлдэг. Туршлагаас мэдлэг хуримтлуулж, улам цааш нь мэргэшсэнээр шинэ үнэ цэнийг бий болно.

“Бусадтай холбоо тогтоон, өсч дэвжин, хамтдаа бүтээх”

Компани, групп, бүтэц зохион байгуулалтын хана хэрмийг давсан олон төрлийн харилцаа холбоог бий болгож, түүнийг хөгжүүлнэ. Уялдаа холбоогоор харилцан суралцах, үнэ цэнэ бий болгох үйл ажиллагааг эрчимжүүлж ирээдүйн амьдралыг хамтдаа бүтээнэ.

Нэгэн тангараг

“Үнэнч шударга байхаас няцахгүй байх”

Үнэнч шударга байснаар үйл үйлдэл нь итгэл төрүүлж, санаа бодлыг хамтдаа мэдрэх болно. Үйлчлүүлэгч болон бусад нөхдийн дэмжлэг бол хамтдаа бүтээх үйл ажиллагааны эхлэл билээ. Бид цаашид үнэнч шударга байна гэж тангарлаж байна.

Төсөөлцгөөе. Бүтээцгээе.
Өнгө өнгийн инээмсэглэлээр дүүрэн тэрхүү зураглалыг.